ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Цэцэрлэг сум нь Мэргэн гүний хошуу, Зая гэгээний шавь нараас бүрдэл болон 1926 онд засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Цэцэрлэг мандал уулын аймгийн нэгэн сум болж байгуулагдсан бөгөөд сумын төв нь Агьт, Халзан худаг, зэрэг газраар нүүдэллэж байгаад 1933 онд одоо байгаа Их-Хужиртын голд төвлөрөн суурьшсан. 1961 онд түр тусгаарласан Туулант сум эргэн нийлсэн байна.

Улаанбаатар хотоос 532 км, Цэцэрлэг хотоос 218 км зайтай оршдог.

Газар зүйн байршил: Цэцэрлэг сум нь өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Рашаант, Булган аймгийн Баян-Агт сумуудтай хил залган оршдог. Далайн түвшинээс дээш 1320 м өндөрт өргөгдсөн, өндөр уулын бүсэд багтдаг.

Нутгийн хойд талаар өндөр уулс, Идэр, Чулуутын өргөн гол мөрөн, өмнө талаар Хануй, Зуслангийн голууд, Хонгоржийн уудам тал зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, ойт хээрийн бүсэд ордог.

Нутгийн хөрс, ургамал, бэлчээр ус: Эх газрын хуурай, сэрүүн уур амьсгалтай, 1-р сард дунджаар 18-23 хэм хүйтэн, 7-р сард дунджаар 16-21 хэм дулаан, жилийн дундаж салхины хурд 4-м/с, жилийн хур тунадасны нийлбэр дунджаар 300 мм байдаг.

Тус сум нь нийт 256730 га газар нутагтай бөгөөд үүнээс ойн сан бүхий газар 60909 га, хөдөө аж ахуйн эдэлбэр газар 194523 га, усан сан бүхий газар 1023 га, зам шугам сүлжээ 213 га, тосгон суурин 62.5 га газар нутгийг тус тус эзэлдэг.  

Монгол орны чанар сайтай хужиртай нууруудын нэг Дөрөө нуур манай сумын нутагт  байх бөгөөд нутгийн ард иргэд эмчилгээнд хэрэглэж, цайны хужир авахаас гадна мал сүргийнхээ тарга, хүч, ашиг шимийг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг. Түүнчлэн сэтгэц, мэдрэл, үе мөч, дотрын элдэв өвчнийг анагаах увидастай Мухар хужирт, Хануйн хүрэм /Хоёр өтгийн/, Цагаан толгойн рашаанууд нь нутгийн ард олон төдийгүй эх орны өнцөг булан бүрийн амрагчдын сэтгэлийг татсан эмийн охь болж байна.  

Дөрөө нуур, Цагаан толгой рашаан, Бух чулуу, Мухар хужиртын рашаан, Хонгоржийн тал

Уур амьсгал: Цэцэрлэг сум нь байгалийн эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай, ойт хээрийн бүсэд ордог. Жилийн дундаж температур 13C хамгийн их хүйтэн -33С , хамгийн их дулаан +57C хүрдэг.

Ан амьтан:

Түүх соёлын дурсгал: Тус сумын нутагт Монголын түүхийн олон цаг үеийн гэрч болсон цөөнгүй тооны булш хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгал бий.

Тухайлбал хүрлийн үед холбогдох Чулуутын хүрэм, Өвгөн Хонгорж уул, Хануйн хүрэмний хадны сүг зураг, Хар тогоо уулын ар дахь буган хөшөө, Туулантын багийн төвийн дэргэдэх Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө зэргийг дурдаж болно. Монголын нууц товчоонд Чингис хааны түүхтэй холбогдон хоёронтоо дурдагдсан алдарт Сайр хээрийн талыг одоогийн тус сумын нутаг дахь Хонгоржийн тал хэмээн эрдэмтэн судлаачид нэгэнт нотолж, гэрэлт хөшөө босгожээ. Түүнчлэн аймшигт аварга могойг дарж хэвтэн чулуунд хувилсан домогтой Бух хайрхан шүтээнийг нутгийн зон олон дээдлэн шүтэж ирсэн.

  1. Агуйтын хиргисүүр                                   2. Бор толгойн хиргисүүр
  2. Бухын хүрээний хиргисүүр                4. Дадгын булгийн хүн чулуу

5.Майхан уулын буган хөшөө                          6. Мухар хужиртын буган хөшөө

7. Өвгөн Хонгорж уул сүг зураг                          8. Хүрэмтийн хадны сүг зураг

You may also like...