Slide background
Slide background
Slide background

Түүхэн замнал

Untitled-1ТҮҮХЭН ЗАМНАЛ:

Цэцэрлэг сум нь Монгол аймаг, хүннигийн үеийн уугуул нутаг бөгөөд 1926 онд БНМАУ-ын захиргааны дүрэм ёсоор хуучин мэргэн гүний хошуу Зая бандид гэгээний шавь нутгийн ард иргэдээс бүрдэл болж Цэцэрлэг-Мандал аймгийн харъяанд байгуулагдсан. Цэцэрлэг сум нь 1931 оны 2-р сард Улсын бага хурлын тэргүүлэгчид, Засгийн Газрын тогтоол гарч байгуулагдсан. 1933 онд одоогийн байгаа Их хужиртын голд байрлаж анх суурьшин төвлөрчээ. Их хужирт нь Улаанбаатар хотоос 550 км, аймгийн төвөөс 215 км алсад оршдог. Цэцэрлэг сум нь өмнө ба баруун талаараа өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант сумуудтай, хойд талаараа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Рашаант, зүүн талаараа Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Хүйн холбоотой эх нутаг минь хайрхан өндөр уулс, хатан тунамал гол, мөрөн, нуур, тойром, сэтгэл тэнийм өргөн хээр талтай арвин баян ариун догшин нутаг. Тус сум хойноосоо урагшаа хүртэл 130 километр, баруунаас зүүн, захаа хүртэл 60 километр өргөн газар нутагтай. Цэцэрлэг сумын нутаг дэвсгэр 2.5 ам километр буюу 256730 га талбайг хамрагдаг. Үүнээс хөвч, ойд мод 36000 га, нуур ,ус 100 га талбайг эзэлдэг. Анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэй гэгээний мэндэлсэн, газрын ойролцоо “Дүвхэн” нэртэй хийд 9 том цогцолбортой суварга босгосон. XYIII зууны Халх Монголын нэрд гарсан Гурван хутагтын нэг Лувсанпэрэнлэйн 1642 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар хужирт хэмээх газар төрсөн. Зая бандида Лувсанпэрэнлэй нь 17 насандаа “Богдын Залбарил” хэмээх ном зохиосон. Дарба бандид Агваанчойнжордонгдов 1870 онд Цэцэрлэг сумын нутагт төрсөн. Бандидаа гэгээний модон гараар хэвлэсэн Жадамба, Сундуйжүү, Алтангэрэл зэрэг хөлгөн судрууд Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал ,Булган аймгийн Баян- агт, Хөвсгөлийн Рашаант 8 сумуудад тархсан байдаг. Цэцэрлэг сум нь 2013 оны тооллогоор сум өрх 1034, хүн ам 3816. Үүнээс адуу 12053, үхэр 12994, хонь 140266, ямаа 83147 бүгд 248460 толгой мал тоолуулсан. Цэцэрлэг сум тул загас суналзсан тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, хужир уст булаг шанд, шимт өвс ургамал , тураг гөрөөс ан амьтад сүлжилдсэн, ой мод, уул нуруу, тал хээр хосолсон нутаг усандаа хүн ард мал амьтан нь үеэс үед идээшин дассан үзэсгэлэнт сайхан байгальтай баян тансаг нутаг билээ. Идэр, Чулуут, Хануй,Зуслан,Ажраг, Туулант, Их хужирт, Мухар хужирт, Нарийн хужирт, Асгат, Тал булаг, Бургаст, Бух, Номт, Ялаат зэрэг 41 том жижиг гол булаг мөрөн шандтай Дөрөө, Хунт, Цайдам зэрэг нуурууд хужиртай. Мухар хужиртын рашаан, Бух хайрхан, Цагаан голын рашаан , Хануй рашаануудад амрагчид ирж амардаг . Монгол улсын хувьсгалт тэмцэл, батлан хамгаалах үйлст Цэцэрлэг сумын өвөг дээдэс, үе үеийнхэн идэвхтэй оролцож ирсэн. Хувьсгалт тэмцлийн зүтгэлтэн П.Бямбажав, Ж.Ядмаа, Ч.Батаа, З.Хажидмаа нар Цэцэрлэг сумын уугуул билээ. Цэцэрлэг сумаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтнүүд: -УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр -Монгол улсын ардын эмч Ч.Цэрэннадмид -Хошууч генерал Батцагааны Цийрэгзэн, Ц.Сүхбаатар, Д.Цэрэндаш, Д.Пүрэвжав, Д.Чилхаажав, Д.Агваансамбуу -Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Майдаржавын Ганзориг, Хөдөө аж ахуйн гавъяат нэгдэлчин Г.Балдан, Гавъяат эмч Ж.Олзвой, хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин О.Гүндэгмаа, төрийн шагналт ардын эмч Ө.Бямбаа, ардын багш Д.Чойжалсүрэн зэрэг алдартнуудаар манай сумынхан бахархан дуурсдаг.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР