Slide background
Slide background
Slide background

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрын засварын ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

10444361_396945967147014_1674215798956560403_nЯпон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрын засварын ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Цэцэрлэг сумын сургуулийн захирал н.Наранбаатар, гүйцэтгэгч талаас “Гурван тамир” компанийн захирал Ж.Нэргүй нар оролцлоо. 2014 онд уг хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган сумын I сургуулийн дотуур байрны их засварын ажлыг гүйцэтгэж байсан юм. Энэ жилийн хувьд долоон аймгийн боловсролын байгууллагын засвар үйлчилгээний ажил “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажээ.