Slide background
Slide background
Slide background

Цэцэрлэг сумын Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ажлын хэсгийн 2014 оны эхний хагас жилийн тайлан.

Untitled-1Цэцэрлэг сумын Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ажлын хэсгийн 2014 оны эхний хагас жилийн тайлан. 2014 он гарсаар манай сум Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ажлын хэсгийг байгуулж ажлын хэсэг тухайн хуулийн дагуу шууд худалдан авалтын гэрээгэээр нэг тендер, харьцуулалтын аргаар таван тендер, орон нутагт тендер зарлах босго үнээс давсан Ахуй үйлчилгээний барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн эрхийг аймгийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Он гарсаар зарласан тендерт ялагчаар тодорч бараа, ажил, үйлчилгээ явуулах гэрээ байгуулсан. Аж ахуйн нэгжийн нэр үнийн санал хийгдэх ажлуудыг дор жагсаав. • Ахлах сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер нь 49176,4 сая төгрөгөөр зарлагдаж Зүрхэн овоо ХХК – 44485000 Гост трейд ХХК – 4805528 гэсэн үнийн санал ирүүлсэнээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Зүрхэн овоо” ХХК ыг сонгосон . • Хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер нь 31719690 сая төгрөгөөр зарлагдаж Зүрхэн овоо ХХК -29556710 Гост –трейд ХХК -2364688 гэсэн хоёр үнийн санал ирүүлсэнээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн Гост –трейд ХХК ыг гүйцэтгэгчээр сонгосон . • Ахлах сургуулийн үдийн цай хөтөлбөрт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгч сонгох тендер нь 14853000 сая төгрөгөөр зарлагдаж Гоё овоот ХХК- 14516000 Зүрхэн овоо ХХК – 13373000 сая төгрөгийн үнийн санал ирсэнээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн Зүрхэн овоо ХХК ийг шалгаруулсан . • Цэцэрлэг сумын хөдөөгийн 4 багт инженерийн хийцтэй гүний худаг бариулах тендер нь 60000000 сая төгрөгөөр зарлагдаж Бону ХХК -60438585 Экотех – преокт 59571788 гэсэн үнийн санал ирүүлсэнээс тавьсан шаардлага болоод бага үнийн санал ирүүлсэнээр нь Экотех –преокт ХХК ийг сонгосон . • Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгыг бариулах тендерийг 50,0 сая төгрөгөөр зарлагдаж Ар гурван халиар ХХК Оюутбилгүүн ХХК компаниудаас үнийн санал ирүүлсэнээс Ар гурван халиар ХХК 49,828,808 төгрөгөөр Оюутбилгүүн ХХК 46,200,000 төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэхээр санал ирүүлсэнээс тавьсан шаардлага болоод бага үнийн санал ирүүлсэнээр нь Оюут билгүүн ХХК ийг сонгосон . • Ёслол хүндэтгэлийн өргөө, Ахуй үйлчилгээний барилгын зураг төсвийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Шууд худалдан авах гэрээ байгуулах босго үнэ даваагүй тул Шууд худалдан авалтаар Дрийм Арт ХХК –тай шууд худалдан авалтын гэрээ байгуулж дээрх барилгуудын зургийг хийлгэсэн болно.

Тайлан хянсан Тамгын дарга ………………… П. Чулуунбат Тайлан бичсэн: Худалдан авах ажиллагааны ажлын хэсгийн н/б …………. Р. Ууганбаатар