Slide background
Slide background
Slide background

ЗДТГ-ын танилцуулга

   АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМ

   SAM_0879    ЗДТГ-ЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын Засаг даргын тамгын газар нь   Удирдах 3 , бусад 31 нийт 34 төрийн албан хаагч төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тамгын газрын мэдэлд тамгын газрын байр, склад 1, тамгын газрын орон сууц 2 байна.

Архангай аймгийн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 532 км.
  • Архангай аймгийн төвөөс 212 км зайд байрладаг.

Өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Рашаант, Булган аймгийн Баян-Агт сумуудтай хил залган оршдог.

Байгаль, газарзүйн онцлог

   Газар зүйн онцлог: Далайн түвшинээс 1320 метрт өргөгдсөн өндөр уулын бүсэд багтдаг. Эх газрын сэрүүн уур амьсгалтай.

Сумын нутаг дэвсгэр нь ой мод, тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл:

Хуурай сэрүүвтэр уур амьсгалтай, ой хээрийн бүсэд хамрагдана.

  • Дундаж хүйтэн 18-23 градус
  • Дундаж дулаан нь 16-21 градус
  • Жилийн дундаж салхины хурд 4-5 м/с,                   их салхи 18-20 м/с
  • Жилийн хур тундасны нийлбэр 260-320 мм хүрдэг.

Газар нутаг:

Нийт газар нутгийн хэмжээ 256.730 га

Зориулалт Хэмжээ/га/ Нийт талбай эзэлхүүн
Хөдөө аж   ахуй газар 194523 75.9
Ойн сан бүхий газар 60.909 23.7
Усан сан бүхий газар 1023 0.39
Зам шугам сүлжээ 213 0.08
Тосгон суурин 62.5 0.02

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 1627.6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1325.9 сая төгрөг, орон нутгийн төсвийн орлого 39.1 сая төг, санхүүгийн дэмжлэг 262.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1765.3 сая төгрөг байна. Нийт зардлын 57.9 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 17.8 хувийг урсгал шилжүүлэг 17.8 хувийг нь бусад зардал эзлэж байна.

Эдийн засгийн бүтэц

Тус суманд нийт 24 албан байгууллага, ААН үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс:

  • төрийн байгууллага 5
  • төрийн бус байгууллага 1
  • бусад 18

Суманд улсад бүртгэлтэй 18 аж ахуй нэгж байдаг. Үүнээс 12 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Сар бүр татвар төлж, тайлангаа гаргаж хэвшсэн. аж ахуй нэгжийн орлогын албан татвараар жилд дундажаар 3-4 сая төгрөгийн орлого оруулдаг. /улсын төвлөрсөн төсөвт/

18 аж ахуй нэгжээс ХАА-н чиглэлээр 7, үйлчилгээний чиглэлээр 8, аж үйлдвэрийн чиглэлээр 3 ААН үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч 4 иргэн, 7 аж ахуйн нэгжтэй. Нэмэгдсэн өртгийн албан татвараар жилд дунджаар 3-4 сая төгрөгийн орлого төвлөрсөн төсөвт оруулдаг. Авто тээвэр болон өөрөө явах хэрэгслийн албан татвар, Газрын төлбөр, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар зэрэг татвараар аймгийн төсөвт жилдээ 50.0-70.0 сая төгрөгийн орлого оруулдаг. Агаарын бохирдлын төлбөрөөр жилдээ 500000 төгрөг оруулдаг. Манай сум давхардсан тоогоор 400 орчим татвар төлөгчидтэй. Жилдээ сумын төсөвт 11 нэрлийн албан татвар, төлбөр хураамжаар нийт 10.0-11.0 сая төгрөгийн орлого оруулдаг.

 

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 248431 толгой малтайгаас                   адуу 12052 , үхэр 12987, хонь 140255, ямаа 83137  байна.

Газар тариалан:

Сумын хэмжээнд нийт 2.3 га—д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувьд нь төмс, хүнсний ногоо тариалж байна.

Инженерийн   дэд бүтэц

Зам тээвэр. Сумын төвтэйгээ багууд шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1997 онд баригдсан 110/35/10 квт-ийн дэд станцтай.

Усан хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худаг ажилладаг. Сумын төвийн бүх айл өрх, албан байгууллага, Аж Ахуйн нэгжүүд дээрх гүний худгуудаас усаа авч байна.

Дулаан хангамж. Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ахлах сургуулийн барилга болон дотуур байрыг халаадаг. Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Соёлын төв нь тус тусдаа жижиг уурын зуух ажиллуулж байна.

Орон сууцны хангамж

Тус суманд Засаг даргын Тамгын газарт данстай нийт 2 орон сууцны барилга байдаг. Эдгээр орон сууцыг шинээр гаднаас томилогдон ирсэн албан тушаалтан болон хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нарыг байлгах зориулалтаар ашиглаж байна.

 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1.Сургууль
 Хүүхэд6282.Сургуулийн дотуур байрор1203.Цэцэрлэгхүүхэд1204.Эмнэлэг/хэвтэж эмчлүүлэх/ор115.Спорт заалтоо16.Биеийн тамирын талбайМ215507.Соёлын төвтоо18.Номын сансуудал209.Банктоо210.Халуун усшүршүүр1

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн 25 бүлэгт 628 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 53 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.9%, суурь боловсролын хамран сургалт 97.8% байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багш 94.7 хувьтай байна.

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Их булаг багийн орон сууц хороонд байршилтай
  • Тус бүр нь 320 хүүхдийн чадалтай хичээлийн 2 байр, өдрөөр 628, Албан бус боловсролд 53 хүүхэд суралцаж байна.
  • 74 багш ажиллагсадтай.
  • Спорт заал 1.
  • Сургуулийн дотуур байр 1, 80 ортой, 120 хүүхэд амьдарч байна.
  • Биеийн тамирын талбай 1550 м2
  • Номын сан 1, 20 хүүхдийн суудалтай
  • 1990 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн I байр, 2008 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн II байртай.

 

ЦЭЦЭРЛЭГ

Untitled-2

1965 оны 10-р сард 2 бүлэг,30 хүүхэд хүлээн авч дүнзэн зориулалтын бус барилгад үйл ажиллагаагаа явуулж байв.

  • 2010 оны 10 дугаар сарын 01-нд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай зориулалтын блокон барилга ашиглалтанд орж 120 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
  • 20 багш, ажиллагсадтай.
  • Цэвэр бохир усны системтэй.
  • Нам даралтын уурын зуухтай,
  • худагтай.

 ЭРҮҮЛ МЭНД

Суманд улсын төсвийн 13 ортой, 1 эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 1 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

2012 онд нийт 85 хүүхэд төрсөн. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл: Халдварт бус өвчлөл 389, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан.

           Эрүүл мэндийн төв

  • Их булаг багийн төвд байрлалтай 13 ортой
  • 3 их эмч, эх баригч 1, дүн бүртгэгч 1, бага эмч 6, 5 сувилагч, нийт 29 ажиллагсадтай.
  • 1995 онд ашиглалтанд орсон блок хийцтэй, барилгатай.

СОЁЛ, СПОРТ

1934 онд сумын Улаан булан нэртэйгээр байгуулагдаж хөдөлмөрчид, иргэдэд соёл гэгээрлийн ажлыг явуулж эхэлсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна.

Сумын нэгдсэн спорт цогцолбор, ахуйн үйлчилгээний төв байхгүй, 18 хүнсний дэлгүүр, 2 нийтийн хоолны газар үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёлын төв

  • сумын төвийн төв хэсэг буюу А зэрэглэлд байршилтай.
  • 60 хүний суудалтай.
  • 6 ажиллагсадтай.
  • 1934 онд сумын Улаан булан нэртэй байгуулагдаж хөдөлмөрчдийн дунд соёл гэгээрлийн ажлыг хийж эхэлсэн.
  • Барилга нь тоосго болон чулуугаар баригдсан. Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар:

Салбар Хэмжих нэгж 2012
Сумын төвдХөдөөдНийтХААХүн21014331653Үйлчилгээхүн43 43Нийт 25314331686

763 малчин өрх, 876 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 83%-ийг эзлэж байна.                                 Сумын хэмжээгээр жилд 2.3 га талбайд төмс хүнсний ногоо тариалж байна.

Төрийн байгууллагад 158 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 53 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 78,2 хувийг эмэгтэйчүүд, дийлэнх хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 24-35 насныхан эзэлж байна.

СУМ ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Газрын харилцаа

Цэцэрлэг сумын нийт газар нутаг 250409.1 га .Тус сум нь Хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан сум юм. Газрын нэгдмэл сангийн хувьд Хөдөө аж ахуйн газар 193978.3 га, зам шугам сүлжээний газар 1218.2 га, ой сан бүхий газар 54519.8 га, усан сан бүхий газар 1042.9 га, улсын тусгай хэрэгцээний газар 0.01 га. 2013 оны байдлаар 157 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 73.5 га газрыг өмчлүүлсэн. Мөн амины орон сууц болон гэр орон сууцны хашааны газар 21.5 га, тариалангийн газар 7.0 га- г эзэмшүүлсэн байна. Бэлчээр ашиглалтын хувьд бэлчээрийн 51% буюу 96111.2 га-г зун намрын, 49% буюу 93233.0 га- нь өвөл хаврын улиралд ашиглагддаг. Идэр голын сав газраар нутагладаггүй боловч жилийн дөрвөн улиралд их ачаалалтай ашиглагддаг. Туулант багийн төвийн орчмоор бэлчээрийн талхлагдал их байдаг бөгөөд Дөрөө нуур, Босгын дөрөлж зэрэг газрын бэлчээрийг сэлгэн ашиглаж байна.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Сүүлийн жилүүдэд барилга байгууламж бүхий газрууд нэмэгдэх болсон. ХАА-н барилга байгууламжийн дэвсгэр газар 775.4 га, иргэн аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн доорхи газар 28.3 га байна. 2006-2012 оны хооронд тус суманд сургуулийн шинэ барилга, спорт заал, хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга улсын төсвөөр баригдаж ашиглалтанд орсон. 2013 онд орон нутгийн барилга угсралтын ажил болон их засвар ажилд зориулж 198.164. 4 сая төгрөгийг төсөвлөж, хийгдэх ажлын жагсаалтыг боловсруулсан 2013 оноос 2014 онд Сургуулийн 75 хүүхдийн дотуур байр баригдаж байна. Мөн сургуулийн дотуур байрны хүүхдийн гал тогоо шинээр баригдаж ашиглалтанд орсон.2014 оны ОНХСангийн хөрөнгөөр Ёслол хүндэтгэлийн өргөө Ахуй үйлчилгээний төвийн барилгууд баригдана.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАРИЛГА

Untitled-1

  • Засаг даргын тамгын газрын барилга
  • Их булаг багийн төв хэсэг, А зэрэглэлд байршилтай.
  • 32 ажиллагсадтай.
  • 1999 онд 13х30 метрийн хэмжээтэй 12 өрөөтэйгээр баригдсан. Анх ашиглалтанд орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй.
  • Шинээр тамгын газрын барилга барих шаардлагатай.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индекжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
  • Сум хөгжүүлэх сангийн төсөл

СУМЫН БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН

Дөрөө нуурын хар бөөрт хужир нь улс даяар алдартай хүний 5-н цул эрхтэний хатыг тохируулдаг сайн талтайгаас гадна мал сүргийн тарга хүч ашиг шимийг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг.

Untitled-3Цэцэрлэг сумын Хонгорж багийн Бор толгойд байрлах Чингисийн гэрэлт хөшөө нь Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон. Монголын нууц товчоо зохиолд Сайр хээрийн талд Чингис хаан наймантай тулалдахаар их цэргээ байршуулан хоноглохдоо цэрэг болгоноор 5,5 түүдэг асаалган сүрийг үзүүлэн тулалдаж ялалт байгуулсан тухай дурьдсан байдаг. Түүхэнд орсон газар нутгийг тэмдэгжүүлэн Монгол Улсын Засгийн Газраас гэрэлт хөшөө босгох шийдвэр гаргаснаар   улсын төсвийн хөрөнгөөр баригдсан билээ.

Untitled-2Хөлөг хүлэг хөшөө

2006 онд төрөлх сум байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Рэнхүү багштай 1978 оны 8-р ангийн төгсөгчид санаачлан Монгол улсын ардын зураач Ойдов гуайгаар зураг төслийг хийлгүүлэн барьж байгуулсан. Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын Сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар М.Ганзориг, Монгол Улсын анхны адуучин, хөдөлмөрийн баатар Л.Бямбадорж нарын алдар гавъяаг илэрхийлсэн “Хөлөг минь” Хүлэг минь” гэж тэнгэрт тэмүүлсэн агт морийг авангард загвараар гарган илэрхийлсэн хөшөө юм.

Untitled-4

Сансар толгой

Тус сумын Туулант багийн Сөртийн ард орших жижиг толгойд тус сумын уугуул Хонгорж багийн харъяат Монгол улсын сансрын нисгэгч М.Ганзориг, Ж.Гүррагчаа Зөвлөлт Холбоот улсын сансрын нисгэгч Лёхов, Д.Жанибеков нар ирж амарч байсан дурсгалт газар юм. Энэ газарт 2011 онд монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг тохиолдуулан гэрэлт хөшөө босгосон.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
  • Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх.

Сумын онцлогийн талаар:

Сэтгэл мэдрэл дотор үе мөчний   өвчнийг анагаах чадалтай “Мухар хужирт”, “Хануй,” Цагаан толгой” зэрэг нэрд гарсан рашаануудад амрагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Барилгын материал үйлдвэрлэх боломжтой шохойн чулуу, хүрмэн чулуу, тоосго хийх шаврын нөөцтэй.